Орчлон болон хүнийг туурвисан бөгөөд шашныг тэдэнд амьдралын удирдамж болгож илгээсэн Аллах Таала цорын ганц буй тул, Тэрвээрийн түүхийн турш бие биеэ батлан илгээсэн бүх судар болон пайгамбаруудад итгэн үнэмших хэрэгтэй юм. Аугаа Эрхийн илгээсэн хамгийн сүүлийн шашин бол Ислам юм. Ислам зөв шашин буйг нь, түүний ариун судар Кур’ан эл-Кэрим болон эрхэм пайгамбар нь Хз.Мухаммед Мустафа Эзний маань ариун амьдрал,сайхан ёс суртахуун ба ижилгүй гайхамшгууд нь нотолдог. Гэтэл энд анхааралтавих хэрэгтэй хамгийн чухал цэг нь, Ислам ба түүний Эрхэм Пайгамбарын тухай мэдээлэл авахдаа хэвлэл мэдээлэл болон урьдаас хэлбэржсэн бодолт хүмүүсийн өгсөн хийсвэр мэдээллээс татгалзах болой. Энэ номоос та энэ тухай зөв мэдээлэл олох болно.